Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-10-08 13:11:20

Хэвлэх

Сарын тойм

2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

          Манай орны 9 дүгээр  сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаар (1981-2010 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2°С (35.6°F)-аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар 11°С  (51.8°F) –аас дулаан бусад нутгаар  5°С -аас 11°С (41°F-аас 51.8°F) байдаг байна.

          Монгол орны хэмжээнд 9 дүгээр сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 8.7 хувь нь ордог. Тус сард  нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр 30 мм-42 мм, Өлгий, Увс, Ховд, Говь-алтайн нам дор газрууд болон цөлийн нутгаар 10 мм-ээс бага бусад нутгаар 11-30 мм хур тунадас унадаг.

Зураг 1. 1981-2010 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны  газарзүйн тархалт

         

          2020 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур 2019 оноос -3.1°С-аар хүйтэн, ОЖД-аас 0.8°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 13 дахь дулаан сар болж өнгөрлөө. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) нутгийн төв болон зүүн хойд хэсгээр ОЖД-аас +1.0–ээс- 2.3°С –аар дулаан, бусад нутгаар ОЖД орчим байжээ. 

          2020 оны 9 дүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 19.6 мм тунадас орсон. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 4) төвийн бүс нутгийн ихэнх хэсгээр ОЖД-аас 20-40 хувиар ахиу,  харин баруун аймгуудын зарим хэсгээр, Дундговь болон Дорноговь аймгуудын нутгаар ОЖД-аас 20-40 хувиар бага тунадас тус тус оржээ. 

Зураг 2.  2020 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

          Монгол орны баруун, төв, өмнө, зүүн бүсээр дундажласан 9 дүгээр сарын хоногийн дундаж агаарын температурын явцыг харахад (Зураг 5) 1-р арав хоногт нутгийн баруун болон төвийн хэсгээр ОЖД-аас 0.2-ээс 5.5°С дулаан,  өмнө болон зүүн хэсгээр  4.0°С-ээр дулаан,  2 дугаар арав хоногийн эхэнд баруун аймгуудын нутгаар ОЖД-аас -1.1-ээс -5.9°С-аар, төвийн нутгаар -0.6-ээс -4.3°С-аар, өмнө хэсгээр -0.1-ээс -4.4°С-аар зүүн хэсгээр -0.1-ээс -1.9°С-аар хүйтэн. 3-р арав хоногт баруун хэсгээр ОЖД-аас 3.8°С, төв 6.5°С, өмнө 5.4°С, зүүн хэсгээр 8.8°С хүрч дулаан байсан байна.

          Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар 2-р арав хоногийн эхээр, 3-р арав хоногийн сүүлчээр, нутгийн өмнө хэсгээр сарын сүүлчээр, зүүн хэсгээр 1-р арав хоногийн эхэн болон 2-р арав хоногийн дунд ахиу хур тунадас оржээ.

Зураг 3. Хоногийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

          Энэ сард температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнгол суманд агаарт 34.0°С 58°С хүрч  халсан. Үнэмлэхүй бага утга Завханы Отгон суманд  агаарт –10.7°С, Завханы Отгон, Цэцэн-Уул, Баян-Өлгийн Булган, Алтай, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг суманд хөрсөн дээр –12°С хүрч тус тус хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга  Сэлэнгийн Сүхбаатар суманд 954.1гПА, бага утга Баянхонгорын Баянбулаг суманд 766.7гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 34м/с хүрчээ.

Зураг 4. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс, УЦУОСМХ

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/10/31

17 цаг

-3 26
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/31

0 32
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store